ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг, нийгэмд өөрчлөлт авчрах том төслүүдийг урагшлуулахын төлөө ажиллана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-02

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хаалтаа хийсэн. Намрын отгон чуулганаар ЗГХЭГ-ын дарга болон зарим яамны сайдыг томилсон билээ. Тэгвэл ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдааны дараа байр сууриа илэрхийлээ. 

Тэрбээр "Ажлаа системчлэх зохицуулалтаас эхэлнэ. Яамдууд, орон нутаг, агентлагууд нэгдсэн удирдлагатай байвал цаг хугацаа хожино гэж бодож байна. Засгийн газруудын алдсан нэг зүйл нь өмнөх бодлогуудаа үгүйсгэж ирсэн. Миний хувьд улс орон хэрэгтэй, зөв бодлого, өмнөх хэрэгжүүлж байсан ажлуудыг нам харгалзахгүй үргэлжлүүлэхийг хичээнэ. Улс орны хөгжил хэрэгтэй томоохон төслүүдийг хөдөлгөхийг хичээж ажиллах болно.  

365 хоног байна. Өөрт байгаа 365 хоногийн нэг өдөр, нэг цагийг ч ашиглаж ажиллана. Хүлээгдэж байгаа зорилтууд их байгаа учраас хагас, бүтэн сайныг ч ашиглана. Дарга нараа ч тэгж ажиллахыг шаардана. Одоо ажиллаж буй Засгийн газрын хурдыг хоёр дахин нэмэхийг хичээнэ. Үр дүн нь харагдах байх гэж бодож байна.