ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн байгууллага өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-10

17  жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 04-ний өдрийн 09.00 цагаас өнөөдөр өглөөний  08.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Энэ хугацаанд  нийт 11268 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 361, зөрчлийн шинжтэй 10907 дуудлага ирсэн байна.  Үүнээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 4278, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 1944, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 4685 дуудлага мэдээллийг бүртгэлжүүлэн зохих шалтгалтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллажээ.