ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүсэгтэн олонд зориулж үнэгүй ном хурна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-10

Шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчэн өдөр буюу хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагаас "Буянт Ухаа" спорт цогцолборт сүсэгтэн олонд зориулан ном айлдах аж.

Тодруулбал, Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээхээр болжээ.

Гандантэгчэнлин хийдийн Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы насны авшиг хайрлах бөгөөд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах аж. Сүсэгтэн олныг даллаганы уут, тавгийн идээтэй ирэхийг сануулжээ. Номыг үнэгүй айлдах аж.