ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэтхэгийн компани зөвлөхөөр ажиллана

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-02-12

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барих гэж буй нефть боловсруулах үйлдвэрийн менежментийн зөвлөх үйлчилгээний харилцан ойлголцлын санамж бичигт Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитэд” компанитай Монгол Улсын тал гарын үсэг зурлаа. Монголын Засгийн газрыг төлөөлж төрийн өмчит “Нефть боловсруулах үйлдвэр” компани, “Инженерс Индиа Лимитэд” компанитай Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон “Петротех” олон улсын зөвлөгөөний үеэр гарын үсэг зурсан байна.Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг  олгохоор болж энэ зээлийн хүрээнд нефть боловсруулах үйлдвэр барихаар болсон билээ.

Нийтдээ 150 га талбайг эзлэн орших бүтээн байгуулалтын талбайтай Алтанширээ дэх газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах чадалтай энэ үйлдвэр дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах зорилготой.