ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зайсангийн KFC-гийн салбараар үйлчлүүлсэн 20-иод хүн хордлого авчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-13

Зайсанд байрлах KFC-гийн салбараар энэ сарын 10-ны өдрийн ням гарагт үйлчлүүлсэн 2-17 насны 20-иод хүн хордлого авч, эмнэлэгт ханджээ.  Цагаан сарын дараа ураг төрлийнхөө хүүхдүүдийг баярлуулахаар KFC-гийн Зайсанд байрлах салбарт очиж, өдөр 12:00 цагийн үед захиалга өгч, тахиа авч идсэн аж.

Гэтэл маргаашнаас нь хүүхдүүд бүгд өндөр халуурч, бөөлжиж, гүйлгэж эхэлжээ. Яаралтай түргэн тусламж дуудаж үзүүлэхэд хоолны хордлогод орсон хэмээсэн аж.  Хордлогод орсон хүүхдүүдийн ар гэрийнхэн нь KFC-гийн ажилчидтай ярихад “Хохирлыг чинь барагдуулж өгье” хэмээн хэлсэн аж.

Үүнээс гадна, 12-ны өдөр Зайсангийн салбараар үйлчлүүлсэн таван хүн “Найзууд” гэдэг багц авч идээд, хордлогод орсон гэсэн мэдээлэл байгаа юм. НМХГ-аас тус салбарын бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд хамруулсан бөгөөд удахгүй хариу нь гарах аж. Мөн тус салбарын үйл ажиллагааг түр зогсоосон байна.