Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-13

“Улаанбаатарын өвлийн наадам” энэ амралтын өдрүүдэд болох гэж байгаа билээ.  Энэ үеэр  Монголын мэргэжлийн снөүбоардын холбоо 10 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 

Өвлийн олимпийн спортын нэг төрөл Снөүборд нь зориулалтын тавцан ашиглан зассан зам бүхий ресортод гулгахаас гадна мөнх цаст ууланд, элсэн дээр хүртэл гулгадаг спорт юм.

Снөүбоардын хувцас хэрэгсэл болох каск, нүдний шил нь хамгаалалтын хэрэгсэл болдог ба хүрэм, өмд зэрэг нь салхи нэвтрүүлэхгүй материалаар хийгдсэн биед эвтэйхэн дулаан байлгадаг тул заавал зориулагдсан хувцас хэрэгслийг хэрэглэдэг байна.