ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Улаанбаатарын өвлийн наадам”-руу автобус үнэ төлбөргүй явна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-13

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр “Улаанбаатарын  өвлийн наадам”-ын талаар мэдээлэл өглөө. Хуралд Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын үндэсний мөсний шагайн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Сүхбаатар, “Скай резорт” ХХК-ийн маркетингийн албаны дарга М.Уран-Өлзий,  Монголын рагбигийн холбооны гүйэтгэх захирал Н.Энх-Амгалан нар оролцлоо.Тус наадам энэ амралтын өдрүүдэд болох юм.

Наадмын үеэр Мөсөн сурын харвааны УАШТ, Мөсний шагайн харвааны УАШТ, Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг болон Рагбигийн хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болох аж. Өвлийн наадмын талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Нийт тэмцээнүүдэд дотоодын 800, гадаадын 40 тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорино.Үүнээс ОХУ-ын Буриад улсаас 10, Тува улсаас 10, ӨМӨЗО-оос 20 сур харваач ирж цэц мэргэнээ сорих юм. Нийслэлийн аялал жуулчлалын газар “Скай резорт”цогцолбортой хамтран энэ сарын 16-17 ны өдрүүдэд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулна. Мөн Сүхбаатарын талбайгаас хотын аялалын автобуснууд хоёр цаг тутамд үнэ төлбөргүй явах болно” хэмээлээ.

Мөн хурлын үеэр Монголын үндэсний мөсний шагайн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Сүхбаатар “Өвлийн спортоор хичээллэх нь нэгэн төрлийн эмчилгээ болдог бөгөөд амьсгалын замын эрхтэнүүдийг дэмжин, үе мөч бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, уян хатан олгох, сэтгэл санааг сэргээх зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой юм. Мөн урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болно.  Монгол үндэсний ёс заншил,өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилна” хэмээн ярилаа.

Д.Жамъяндагва