Харүмафүжи Д.Бямбадорж есдүгээр сард зодог тайлна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-31

Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн онд нутаг нэгт сүмоч А.Баасандоржийн толгойн тус газарт нь шар айрагны шилээр цохиж хүнд гэмтээсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм. 

Улмаар сүмогийн дүрмийн дагуу ёсзүйн алдаа гаргасандаа дэвжээнийхээ багшийн хамт уучлалт гуйж, зодог тайлахаа мэдэгдсэн. Түүнээс хойш яг хэзээ түүний зодог тайлах ёслол болох нь тодорхойгүй байсан юм.

Харүмафүжи Япон дахь ажил хэргээ дуусгаад эх орондоо бүрмөсөн ирэхээр болсон бөгөөд боловсролын салбарт түлхүү анхаарах гэнэ.