ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өрхийн сарын дундаж орлого 1.1 сая болжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-14

Үндэсний статистикийн газраас өнөөдөр 2019 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.  Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161.0 мянган төгрөгөөр буюу 16.9 хувиар өслөө. Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.7  мянган төгрөгөөр буюу 3.1 хувиар буурсан хэдий ч цалин хөлсний орлого 97.8  мянга, бусад орлого 24.7  мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2018 оны дөрөвдүгээр улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 77.7  мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.6  мянган төгрөгөөр өсчээ.  Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 99.4  мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.