ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Очир” төвийн буудлын өрөөнд хэрэгтнүүдээс гадна 30 гаруй насны эрэгтэй байсан гэв

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-14

Өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах  шатны шүүх хурал болох байсан ч яллагдагчийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Энэ үеэр талийгаач охины эмээ С.Оюунцэцэг “Очир” төвд гэмт этгээдүүдээс гадна 30 орчим насны эрэгтэй хамт байгаа бичлэг байгаа тухай мэдээлжээ.

Тэрбээр “Ухаад байвал олон баримт, олон хэрэгт ороогүй зүйл, шинжилгээний буруу зөрүү гарсан нотолгоо, зураг гэх мэт зүйлүүд байгаа. Мөн хэргийн зүйчлэл зэрэг нь бүрэн ороогүй гэх мэт маш олон асуудал байна. Бид хэрэг гардаг өдрийн камерийн бичлэгийг олон удаа харсан. Бичлэгт өөр хүн байсан нь илт харагдсан. Энэхүү хэрэг анх шалгагдаж эхэлж байхдаа буудлын өрөөнд нийт дөрвөн эрэгтэй хүн байсан гэж яригдаж байсан юм. Харин сүүлдээ гурван хүн гэж байсан.Сүүлдээ энэ хоёр л байсан болоод ийнхүү шийдэгдэх шат руу ирсэн.

Яллагдагч нарын яриагаар болон хэргийн газарт анх очсон мөрдөн байцаагчийн хэлж буйгаар бол тухайн өдөр буудлын өрөөнд гурав дахь хүн байсан гэх юм билээ. Бид тухайн хэрэг гардаг өдөр тэр өрөөнд байсан 30 гаруй насны нэг эрэгтэй хүний зургийг хуулийнханд өгсөн. Даанч авч хэлэлцээгүй. Шүүхийн шийдвэр анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэх юм бол бид бүхэн тэр зургийг дэлгэхгүй. Харин шүүхийн шийдвэр өөрөөр гарах юм бол бид нар тэр баримт зургийг дэлгэнэ” хэмээн мэдээлжээ.