ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-15

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан энэ сарын 17-нд хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон НИТХ-ын дарга С.Амарсайхан, заалнаас нэр дэвшсэн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нарын дунд санал хураалт явагдаж Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын даргаар сонгохоор болсон. Нийслэлийн 45 төлөөлөгчөөс 43 нь санал хураалтад оролцож, эхний удаад 21, 21 саналаар тэнцсэн. 

Хоёр дахь удаагийн санал хураалтаар С.Мөнхчулуун 24, М.Амарсайхан 19 саналыг тус тус авснаар олонхын санал авсан С.Мөнхчулууныг Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын даргаар томилуулах тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барих байсан. 

Асуудлыг удтал гацаасны эцэст Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан албан бичгийг илгээсэн байна.  Одоо нийслэлийн ИТХ дахин хуралдаж, өөр нэр дэвшигчийг тодруулах ёстой боллоо.