ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-17

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр буюу амралтын өдөр “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд Сангийн сайдын 2019 оны  нэгдүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд хамрагджээ.

Нийт 23.905.820 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 08696606 дугаар сонгогдов. Уг тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 21,356

100 мянган төгрөгийн азтан 2,202

Нэг сая төгрөгийн азтан 185

5 сая төгрөгийн азтан 27

10 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.

Супер шагналын тохиролд 27575743 дугаар тодорсон боловч азтан тодорсонгүй.