“Реал” зургаан жилийн өмнөх муу амжилтаа давтлаа  

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-17

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Ла лигийн 24 дүгээр тойрогт талбайдаа “Жирона”-д 1:2-оор хожигдсон билээ. Ингэснээр энэ улиралд 11 дэх удаагаа хожигдов. “Реал” улирлын эхэнд Европын Супер цомын тэмцээнд “Атлетико”-д 4:2-оор хожигдсон.

Тэгвэл Испанийн Ла лигт 7, Аваргуудын лигт 2, Испанийн цомд нэг удаа хожигдсон.  “Реал” хамгийн сүүлд 6 жилийн өмнө буюу 2012-2013 оны улиралд 11 удаа хожигдож байжээ.

“Реал”-ыг улирлын эхнээс Хулен Лопетеги дасгалжуулж байсан ч өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд халагдсан. Одоогоор Сантьяго Солари удирдаж байна.