ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Буянт-Ухаа-2” хороололд автобусны буудлыг ойртуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-18

Сар шинийн өмнөхөн "Буянт-Ухаа-2" хорооллын урд замд хоёр ч хүүхэд автомашинд дайруулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус замд ямар нэг хурд сааруулагч байдаггүй, мөн гэрлэн дохио байхгүйгээс жолооч нар хурдаа хэтрүүлэн давхиж яваад хүний аминд хүрсэн нь энэ юм. Тиймээс оршин суугчдын зарим төлөөлөл Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригтод хүсэлт гаргаж, гэрлэн дохиотой болох, хурд сааруулагч тавих талаар хүсэлт гаргасан.

Тэгвэл хорооны Засаг дарга иргэдийн хүсэлтийг хүлээн авч, холбогдох яаманд уламжилжээ. Мөн өчигдөр өөрөө хорооллоор очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Тус хорооллын чиглэлийн автобусны буудлын байршлыг өөрчлөх, автобусны эцсийн буудлыг хороололтой ойрхон болгох дотогш нэвтрүүлэх зэрэг асуудлаар Нийслэлийн тээврийн газрын төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн н.Хонгорзул болон иргэн н.Амармэнд нартай уулзаж холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд түргэн шуурхай ажлыг эхлүүлэх талаар санал бодлоо солилцжээ.

Мөн гэрлэн дохио, хурд сааруулагч тавих зэрэг асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагад хандаж, "судалж үзнэ" гэсэн хариу аваад байгаа аж. “Буянт-Ухаа-2” хорооллын түрээсийн орон сууц тун удахгүй ашиглалтад орох бөгөөд 5000 айлын орон сууц гэдэг утгаараа аравдугаар хороо дангаараа хариуцаж магадгүй юм байна.