ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэтгэвэр дунджаар 59600 төгрөгөөр нэмэгджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-20

Тэтгэвэр авагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 400 орчим мянган иргэний тэтгэврийг 2018 онд 27-29 мянган  төгрөг, 2019 онд 24000 төгрөгөөр тус тус нэмжээ.  Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 310 мянган төгрөг,  хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 270 мянган төгрөгөөр шинчлэн тогтоосон аж.  Ийнхүү  2016 оноос хойш бүрэн тэтгэврийн  хэмжээ 23.5 хувиа,  хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 25.0 хувиар нэмсэн байна. Мөн дундаж тэтгэвэр 19.1 орчим хувиар буюу тэтгэвэр дунджаар 59600 төгрөгөөр тус тус нэмэгдсэн аж.  Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг 2018 онд 155 мянган төгрөг, асаргааны тэтгэмж ийг 76000 төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.