ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын эрхээ авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-23

Монголын паралимпын хороо болон буудлагын хамт олон баяр хөөрт умбаж байна. Учир нь пара буудлагын тамирчин, ОУХМ З.Ганбаатар “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ авчээ.  Ийнхүү манай гурван тамирчин паралимпийн эрхтэй болоод байна.

Эхний хоёр эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн к 44 ангиллын 61 кг-н тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-н тамирчин Х.Энхтуяа нар хүртсэн билээ.