ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэдийг угаартахаас сэргийлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-25

Өчигдөр буюу энэ сарын 25-ны 16.00 цагийн орчим Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 23 а байр хоёрдугаар орцны хогийн пункер шатаад байна гэсэн дуудлагын дагуу БГДЦ-1р хэлтсийн Т-115 чиглэлийн эргүүлийн офицер Б.Ариунболд, эргүүлийн цагдаа жолооч ахлах ахлагч Ж.Эрдэнэзориг нар түргэн шуурхай очжээ. 

Улмаар уг орцны 36 айл өрхийн иргэдийг угаартахаас урьдчилан сэргийлж, цонх зэргийг нээх яриа таниулгыг чанга яригчаар хийж ажилласан бөгөөд улмаар Онцгой байдлын албаны Гал Унтраах аравдугаар ангийн ахлах ахлагч

н.Түвшинбаяр ахлагчтай бүрэлдэхүүн ирж галыг унтрааж аюулгүй болгон ажиллажээ.
Иймд иргэд та бүхэн орц, хонгил, тагт, хогийн суваг руу асаасан тамхины иш,хог зэргийг хийхгүй байхыг анхаарууллаа.