ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“TIG” тоглоомын төвийг хааж, төв серверийг нь хураажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-27

Нийслэлийн цагдаагийн газраас цахим тоглоом арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд зарим тоглоомын төвийг хааж, хариуцлага тооцож байгаа. Мөн иргэдийн мэдээллийн дагуу тоглоомын газруудад шалгалт хийж, дүрэм, журам зөрчсөнд нь хариуцлага тоооцож байна. 

Тухайлбал, иргэд, оршин суугчдын гомдлын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны "410" тогтоолын 4.1.1-д заасныг зѳрчиж Баянгол дүүргийн 5-р хороо 80А байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулсан "TIG" цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоож, тѳв сервирийг хурааж, Харилцаа холбооны зохицуулах газарт хандаж зѳвшѳѳрлийг цуцлуулахаар болжээ.  Шалгалтыг Цагдаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хѳгжлийн хэлтэс хамтран зохион байгуулж байгаа юм.