ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулав

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-27

 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Нарны зам” сургалтын төв, Хөдөлмөр аюулгүй байдлын алба, хууль эрх зүйн ажилтнууд хамтран 1 дүгээр баазын 30 инженер техникийн ажилтан, засварчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар засвар үйлчилгээ хийхэд мөрдөх журам, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа,  цахилгаан болон гар багажийг ашиглах үеийн анхаарах ба хориглох зүйлсийн талаар зааварчилгаа өгчээ. Мөн сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 258 дугаар албан даалгавар, 33 тоот Албан хаагчийн ёс зүйн дүрмийг танилцуулж, хууль зөрчихгүй байхад анхаарч, цаг ашиглалтыг сайжруулан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосныг анхааруулсан байна.

Сургалтын хүрээнд засварын станцуудаар орж засварчдын санал бодлыг сонсон, багаж тоног төхөөрөмжийн ажиллагаа, ашиглалтын хугацааг шалган, хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар зөвлөгөө мэдээлэл өгчээ.