ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөнгөний нийлүүлэлт 0.9 хувиар өсчээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-02-28

Мөнгөний нийлүүлэлт 19.6 их наяд төгрөгт хүрсэн гэж Монголбанкнаас мэдээллээ. Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 0.9 хувиар буюу 168.3 тэрбум төгрөгөөр өсжээ. Нийт мөнгөний нийлүүлэлтийн 51.7 хувийг төгрөгийн хадгаламж, 15.7 хувийг валютын хадгаламж, 15.2 хувийг төгрөгийн харилцах, 14.2 хувийг валютын харилцах, үлдсэн 3.3 хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө тус бүр бүрдүүлж байна. 

Нийт хадгаламжийн хэмжээ 13.1 их наяд төгрөгт хүрснээс 84.4 хувийг иргэдийн хадгаламж, 15.6 хувийг байгууллагын хадгаламж эзэлж байна. Иргэдийн хадгаламжийн 81.3 хувийг, байгууллагын хадгаламжийн 57.2 хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлжээ. Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 13 тэрбум төгрөг буюу хоёр хувиар буурчээ. Чанаргүй зээл өмнөх сараас 3.6 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн нийт зээлийн 81 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ.