ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭЕШ зургаадугаар сарын 17-нд эхэлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-05

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь батлагджээ.

2019 оны 6 дугаар сарын 17-нд - Монгол улсын түүх, Физик хичээлийн,

18-нд Хими, Газарзүй, Англи хэл,

19-нд Биологи, Математик,

20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтууд зохион байгуулагдахаар товлогдсон байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Мөн энэ жилээс шалгуулагч шалгалтын анхны оноогоо шалгалт өгснөөс хойш нэг цагийн дотор мэдэх боломжтой болж байгаа аж.

Нэмж мэдээллэхэд, ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчид  эх хэлний боловсролын чанар,  хэрэглээ, иргэдийн харилцааны соёл,  эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой Монгол хэлбичгийн шалгалтад заавал хамрагдах юм. Монгол хэл бичгийн шалтгалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Хэрвээ энэ шалгалтад тэнцээгүй буюу босго 400 оноондоо хүрээгүй бол дахин шалгалт өгөх боломжтой. Дахин  шалгалтандаа тэнцээгүй бол, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрх үүсэх боловч,  их дээд сургуульд элсэх боломжгүй гэсэн үг. Тухайн сурагчийн шалгалт  өгсөн батламж хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг аж. Тиймээс  дараа жилийн хавар нь  дахин Монгол хэлбичгийн шалгалт өгч тэнцвэл, их дээд сургуульд  элсэж орох эрх нь нээгдэнэ.  Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл мөн өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 04-ний өдрийн 18 цаг хүртэл үргэлжилнэ. Харин суудлын хувиараа өөрийн регистрийн дугаарыг ашиглан гуравдугаар сарын 11-23-ны өдрийн хооронд www.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэж авах боломжтой юм.