ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Авлигажсан төрийн сүлжээнд олон асуудал гацаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-06

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын таван гишүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлдэхдээ “иргэд олон нийтээс бидэнд мэдээлэл ирж байна.  Ц.Пүрэвтүвшин гэдэг хүүхэд манай аймагт 10 дугаар ангиа төгссөн, нутгийн хүүхэд.

“Хүүг минь битгий хэлмэгдүүлээрэй” гээд аав, ээж, ах дүү нар нь Ховдоос ярьж байна. Бидэнд асар их дарамт ирж байна. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа хамт мафийн бүлэглэлийн эсрэг хатуу зогсоно. Өчигдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан этгээдүүдийг шүүх сулласан байна. Мафийн бүлэглэлтэй тэмцэнэ гэдэг амь насаа алдахаар тэмцэл байсан. Тун удахгүй АТГ-ын дарга солигдоно” гэв. Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ““Эрдэнэт”-ээс дөнгөж сая ирлээ.

Бондуудтай холбоотой асуудлыг цэгцлэх ёстой гэж бид хоёр жил ярилаа. Энэ яагаад цэгцрэхгүй байсан нь та бүхэнд тодорхой харагдаж байгаа байх. Олон асуудал авлигажсан төрийн сүлжээн дээр гацаж байна. Бид цаашдаа тэмцлээ үргэлжлүүлнэ” хэмээн мэдээллээ.