ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл нуурт осолдсон гурван иргэний цогцсыг олжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-09

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл, ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч өчигдөр очсон бөгөөд осол болсон газар давхар мөстсөн, нар шингэсэн тул аврах ажиллагааг өнөөдөр өглөөний 08 цаг 20 минутад эхлүүлж гурван иргэний цогцсыг гарган авсан байна.

Машин орсон газар мөсний зузаан 3-5 см, бусад хэсэгт 1 метрийн зузаантай байгааг хэмжилтээр тогтоожээ. Одоогоор осол болсон газрын мөсийг 20 метр гудамжилж автомашиныг гаргахаар ажиллаж байгаа аж.