ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алт худалдан авалт буурчээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-10

Монголбанкны Эрдэнэсийн сан өнгөрсөн хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авчээ. Энэ нь Төвбанк өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байсантай харьцуулахад 354.5 кг-аар дутуу буюу алт худалдан авалт 81 хувиар буураад байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алтыг тус тус худалдаж авсан гэнэ. Энэ оны хоёрдугаар сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111.748.31 төгрөг байв.