ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол-Казахстаны статистикийн хороо хамтран ажиллана

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-10

Үндэсний статистикийн хороо Казахстан улсын Үндэсний эдийн засгийн яамны Статистикийн хороотой хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа НҮБ-ын Статистикийн комиссын ээлжит 50-р чуулганд оролцох үеэр АНУ-ын Нью-Йорк хотноо байгуулаад байна. Хоёр орны статистикийн байгууллага хамтран статистикийн салбарт үр ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шилдэг туршлага, мэдлэг мэдээллээ солилцох юм.

Санамж бичиг байгуулахад НҮБ дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн Газрын орлогч дарга П.Баасанхүү болон НҮБ дахь Казахстан улсын Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх Ануар Зайнаков, хоёрдугаар нарийн бичгийн дарга Азат Шакиров нар байлцав.