ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Улаанбаатар Хивс" ХК-ийн хувьцаа өсчээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-10

Монголын Хөрөнгийн биржид өчигдөр  I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 138.416.678 төгрөгийн үнийн дүн бүхий 496.545 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "ЛэндМН ББСБ" ХК, "Улаанбаатар Хивс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй, "Дархан Зочид Буудал" ХК, "Хөх Ган" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.