ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Монголын Зэс” корпораци  Засгийн газрыг хэлцлийн ширээнд урив

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-10

"Монголын зэс" корпорациас “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлыг хэрхэх талаар хэлэлцээрийн ширээнд суух саналыг өнөөдөр Засгийн газарт хүргүүллээ. Энэ талаар "Монголын  зэс" корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Манай компанийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байна. Хүсэлтэд УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувийг хэлцэл хийх замаар төрийн өмчид авахыг даалгасан. Энэ хүрээнд бид дахин хэлцэл хийх санал хүргүүлж байна. Өнгөрсөн хоёр удаагийн шүүхийн шийдвэрээр хэлцэл хийгдээгүй байна гэсэн үндэслэлээр манай 49 хувийн эрхийг сэргээсэн. Тиймээс хэлцэл хийх хүсэлтээ дахин хүргүүлж байна. Одоо бидэнтэй уулзана гэдэгт итгэж байна” гэсэн юм.  Мөн "Монголын  зэс"  корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “49 хувьтай холбоотой асуудлыг жил гаруйн хугацаанд шалгаж байна. Миний бие Эрүүгийн цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газарт 10 гаруй удаа байцаалт өгсөн. Монгол хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Бид дуудсан цагт нь очиж хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос нөхцөл байдал хурцадмал болсон. Бид Засгийн газрын арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байна. Бид төрөө хүндэтгэж байгаа. Тэр утгаараа асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайдад асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх хүсэлт өгч байна” гэсэн тайлбар хийлээ.