ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бөхийн өргөөний үзвэрийн тасалбарыг онлайнаар авах боломжтой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-11

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/  Ticket.mn-тэй албан ёсоор хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд уг холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, ticket.mn-ийн менежер А.Ариунбилэг нар өчигдөр гарын үсэг зурав.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд үзэгчид Бөхийн өргөөнд болох барилдаанууд болон бусад урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээний тасалбарыг онлайнаар захиалан авч, цагаа хэмнэх боломжтой болж байгаа аж. Мөн өмнө бөхийн барилдаанд суудлын дугаар харгалзалгүй, дурын суудалдаа сууж үздэг байсан бол одоо тасалбар бүр суудлын дугаартай болж байгаа аж