ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Говьсүмбэр аймагт улаанбурхан өвчин илэрчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-12

Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт онц халдварт улаанбурхан өвчний тохиолдол илэрч, уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн ХӨСҮТ болон ЭМЯ-наас анхааруулсан. Тодруулбал, Оюутолгой компанийн Энэтхэг ажилчин уг өвчнөөр өвчилсөн бөгөөд өвчний халдварыг гадаадаас тээж ирсэн хэмээн үзэж байгаа юм. Тиймээс салбар яам болон ХӨСҮТ-ээс баг бүрэлдэхүүн гарч, тус газарт ажиллаж, вакцинжуулалт хийж, өвчилсөн иргэнийг тусгаарласан байгаа юм. Мөн халдвар тархахаас сэрэмжлүүлж байгаа.

Тэгвэл улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ. Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү Улаанбурхнаар өвчилсөн нь энэ сарын 9-ний өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээлжээ. ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна.