ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүчирхийллийн сэдвээр эрчүүд чуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-13

Өнөөдөр 09:00 цагт “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг Нийслэлийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. 

Сургалтыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ- тай хамтран зохион байгуулж байгаа аж.

Сургалтад Нийслэлийн есөн дүүргийн ГБХЗХХ-ийн гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн хүүхдийн холбооны төлөөлөл, дүүргийн залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн, Монголын эрэгтэйчүүдийн холбооны төлөөлөл, нийт 30 хүн хамрагдах аж. Үүнээс гадна Нийслэлийн иргэний танхимд Нийслэл, дүүргийн Хүүхдийн холбоо болон оролцооны байгууллагуудын чуулга уулзалтыг зохион байгуулах аж. 

Тус чуулга уулзалтад Нийслэлийн есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, есөн дүүргийн салбар холбоодын 200 гаруй хүүхдүүд оролцож байгаа аж.