ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрсөн эгчийгээ хөнөөсөн 20 настай залууд бүх насаар нь хорих ял оноолоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-13

2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Саруул" хотхоны 112 дугаар байранд айлын гэр шатлаа гэх дуудлага дүүргийн Цагдаагийн хэлтэст ирсэн байдаг.  

Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад 29 настай Э гэгч эмэгтэй гэртээ байхдаа шатаж амиа алдсан нь тодорхой болсон бөгөөд хэргийг Цагдаагийн байгууллага шалгаснаар түүний төрсөн дүү нь амь насыг нь хөнөөгөөд, улмаар хэргээ нуухын тулд галдан шатаасан нь тодорхой болсон юм. 

Талийгаач Э нь ганцаараа амьдардаг байсан бөгөөд эгчийнхээ байрыг авахын тулд найзтайгаа нийлж хөнөөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон билээ. Тэгвэл энэ хэрэг жил гаруйн хугацаанд үргэлжилж, өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ.  Амиа алдсан Э-гийн төрсөн дүү болох 1999 онд төрсөн 19 настай эрэгтэй Б-д бүх насаар нь хорих ял оноожээ. 

Уг хэрэг нь нийт 13 хохирогчтой аж. Учир нь гал тавьсны улмаас ойр орчмын айлуудад их хэмжээний хохирол учиржээ.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.5 буюу “Өөртөө, бусдад  эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, 2.7 буюу  “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж” 2.11 буюу бүлэглэж хөнөөсөн хэргээр ял оноожээ.