ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбурханаас сэргийлэх вакцинд 8-17 насны хүүхдийг хамруулна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-13

Манай улсад 2016 оноос хойш бүртгэгдээгүй байсан улаанбурхан өвчин гуравдугаар сар гарснаас хойш хоёр ч бүртгэгдээд байна. Нэг нь гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Оюутолгой” компанид ажиллахаар ирсэн гадаадын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрч,  лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Харин хоёр дахь тохиолдол нь Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн талаар өнгөрсөн мягмар гарагт ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 08 тоот албан даалгаврын хүрээнд улаан бурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж, 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг захиалаад байгаа аж. Одоогоор вакцинжуулалтыг хэзээнээс хийж эхлэх нь тодорхойгүй байгаа юм байна.