ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхий даяар Фэйсбүүк сүлжээнд доголдол гарчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-13

Зарим хэрэглэгчийн компьютер болон гар утаснаас огт хандах боломжгүй, эсвэл бүрэн ачааллаж чадахгүй хэмжээнд байна. Фэйсбүүкээс гадна тус компанийн эзэмшдэг WhatsApp, Instagram сүлжээнүүд ч удааширсан байдалтай байгаа талаар өөрийн Твиттер хуудсаар дамжуулан мэдээлжээ.

Уг саатлыг засахаар Фэйсбүүк компани ажилласаар байгаа аж.  Энэ удаагийн доголдол нь уг компанийн түүхэнд хамгийн удаан хугацаанд саатаж буй тохиолдол юм. Одоогоор фэйсбүүк хэрэглэгчид чухам юунаас болж ийн доголдол үүсээд буй талаар өөр өөрийн таамгийг дэвшүүлж, халдлагад өртсөн байж болзошгүй хэмээн хардаж байгаа. Харин компанийн зүгээс уг мэдээллийг үгүйсгээд, чухам хэзээ хэвийн ажиллагаанд шилжих талаар тодорхой мэдээлэл өгөөгүй хэвээр байна.