ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Харьд амьдарч буй монголчуудтай холбоотой хэрэг гарсаар...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-13

Ойрын хэдэн өдрүүдэд гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын тухай саар мэдээлэл ихээр гарч байна. Тухайлбал, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу гуравдугаар сарын 8-нд Турк улсын Истанбул хотноо ажиллаж, амьдарч байсан 18 настай бүсгүй хамтран амьдрагч Турк залуугийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Залуу талийгаач бүсгүйг толгойн тус газарт нь буудаж хөнөөгөөд, дараа нь амиа хорлосон нь ил болсон. Хэргийн талаар ар гэрийнхэн нь нууцлахыг хүссэн учраас энэ талаар мэдээлэл тодорхой бус байгаа юм. 

Тэгвэл өчигдөрхөн Шри-Ланка улсад мөн л монгол эмэгтэй үнэт эрдэнийн чулуу авдаг ченж залууг хоёр хүнтэй хамтран дээрэмдэж, улмаар цагдаад баригдсан гэх хэрэг бүртгэгдсэн аж. Харин энэ сарын 12-нд буюу өнгөрөгч мягмар гарагт Беларусь, Польшийн хилээс нэг километр зайд Монгол иргэд хил нэвтрэх гэж байгаад баригдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 28 настай эрэгтэй, 25 настай эмэгтэй хууль бусаар хил нэвтрэн, Польшид очихыг завдсан тухай Беларусийн Хил хамгаалах албанаас мэдээлсэн байна. Нутгийн иргэдийн өгсөн мэдээллээр тэднийг баривчилж, Гродногийн Хилийн цэргийн түр саатуулах байранд хорин, мөрдөн шалгаж эхэлсэн байна. БНСУ-д хоёр монгол залуу нэгийгээ хөнөөсөн, хулгайн хэргээр монголчууд баригдсан гэх мэтээр шинэ он гарснаас хойш харь нутагт амьдарч буй монголчуудтай холбоотой хэрэг ар араасаа гарч байна.