ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 1562 гаруй өрх хамрагдана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-14

Нийслэл болон зарим аймагт 1562 айлын түрээсийн орон сууц баригдаж байна.  Засгийн газраас хэрэгжүүлж буй "Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 135 айлын, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 120 айлын, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 315 айлын, "Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилга угсралтын ажил, Дундговь аймгийн 20 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлжээ. Энэ дагуу Барилга, хот байгуулалтын яам захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа аж. "Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны 18 барилгын угсралтын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна. 2019 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн дулаанаа авч, эхний зургаан блок барилгаас эхлэн дулааныг жигдрүүлэн ажиллаж бцй талаар салбарын яамнаас мэдээлжээ.