ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Махбалд холбогдох шүүх хурал эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-17

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох  хэргийг шүүх хуралдаан 10.00 цагт товлогдсон юм.  Тус шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлон өнөөдөр болж буй. Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан  хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв.

Б.Махбалыг  хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй.

Түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.  Тус  заалтад “Хүний амийг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Шүүх хуралд ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл гэрчээр оролцож байгаа гэх мэдээлэл ч бас бий. Мөн хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон байна. Прокурорын байгууллага  дээрх хэргийг хянаад, оны өмнөхөн шүүхэд шилжүүлсэн билээ.