ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Махбалд холбогдох шүүх хурал хойшиллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-17

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал болов. Шүүх хурал гуравдугаар сарын 18-ны өдөр 10.00 цагаас товлогдсон ч энэ удаад гуравдахиа хойшиллоо.  Тухайн үед сайд байсан Ж.Бат-Эрдэнэ болон бусад газрын дарга нарыг гэрчээр оролцуулахаар дуудсан боловч энэ удаад ирээгүй учир шүүх хурал хойшилсон аж.
Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын 05 хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Өнөөдрийн шүүх хуралд тухайн үед дэд сайд байсан Б.Цогтгэрэл оролцов. Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан  хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарсан юм. Улмаар  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Б.Махбалыг  хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж.