ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 640,000 төгрөг болжээ

O.Admin
2019-03-17

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвшлийн 2019-2020 оны хамтын хэлэлцээрийн тарифын талаар хэлэлцжээ. Хамтын хэлэлцээр хийхэд хүрсэн түвшнээс бууруулахгүй байх зарчим баримтлах аж. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос гаргасан хэлэлцээрийн дагуу улсын цалингийн доод хэмжээгээр баримтлан салбарын хэмжээнд хоёр дахин нэмэгдүүлэн баталсан юм.   Тухайлбал, Уул  уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь нэг сард 640,000 төгрөг болсон. Мөн сул зогсолтын олговрыг 60 хувиас доошгүйгээр олгохоор тусгажээ. 

Уг хэлэлцээрт анх удаагаа хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэнийг уул уурхайн компанид ажиллуулахыг зүйлчилж өгсөн нь  давуу тал гэж үзжээ. Харин насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон холбогдох хуулиудыг үндэслэн  мөрдөн ажиллахаар болсон. Мөн байгууллагын жилийн үр дүнг харгалзан жилд нэг удаа үндсэн цалингаар тооцох аж. Ингэхдээ зургаан сар хүртэлх сарын цалинтай тэнцэх жилийн үр дүнгийн урамшуулал олгох асуудлыг хамтын гэрээгээр шийдвэрлэх тухай заалт оруулж өгчээ. 

Салбартаа орон тоог цомхотгох, ажлын байрыг цөөрүүлэх, хувьчлагдах тохиолдолд халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд:

1-4 жил ажилласан бол 1-4 хүртэл сар

5-10 жил ажилласан бол зургаан сар хүртэл

11-15 жил ажилласан бол 12 хүртэл сар 

16 ба түүнээс дээш ажилласан бол 24 хүртэл сарын албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох заалтыг оруулжээ.

Д.Отгонтуяа