ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“KFC”-гээс дахин нэг иргэн хорджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-18

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлалтай “KFC” сүлжээ рестораны салбараар үйлчлүүлсэн иргэд хордлогод орж, эмнэлэгт хэвтсэн хэрэг сар шинийн дараа гарсан билээ. Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “KFC” сүлжээ рестораны 12 салбарт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийсэн. Зарим салбарт хугацаа нь дууссан ундаа зарж байсан талаар ч хэлсэн билээ.

Тэгвэл өчигдөр дахин нэг иргэн “KFC”-д хордож, эмнэлэгт хэвтэж байгаа талаар мэдээлэл гараад байна.  Тэрбээр өөрийн цахим хуудсандаа  "Хүмүүс минь битгий KFC идээрэй!!! Хайртай үртэйгээ хамт халдвартад хэвтчихлээ шүү дээ. Асуудалгүй болж, хариуцлагатай хандсан байх гэж  итгээд үйлчлүүлсэн. Миний буруу байжээ. Би өөрөө гайгүй байна. Гол нь хүүхэд минь л байна. Дэмий л идүүлжээ. Шууд л дотор нь муухайраад,  бөөлжөөд,  гэдэс нь өвдөж эхэлсэн. Халдвартын хүлээн авах руу очиж үзүүлэхэд эмч нь цаг алдаагүй хурдан ирсэн нь сайн хэрэг" хэмээжээ. Тэдний хувьд карритай багцийг сонгосон аж.