ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийж, уран зургуудыг нь хурааж авчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорын байгууллагад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой 178 хуудас нотлох баримтыг өгсөн билээ. Тэрхүү баримтыг шалгуулахаар прокуророос АТГ руу шилжүүлээд байсан юм.

Баримтын дагуу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өнгөрсөн сарын 22-ны өдөр дуудаж, “Таван толгой”-н асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан. Харин өчигдөр түүний ажлын өрөөнд Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид нэгжлэг хийжээ. Улмаар олон тооны уран зургийг хурааж авсан байна.

Зарим мэдээллийн хэрэгслээр 1000 орчим уран зураг байсан талаар ч гарч байгаа юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уран зургуудаа “Их тэнгэр” дэх байшиндаа хураачихсан байж байгаад албаа өгөхдөө аваад явсан байдаг ажээ.  Тэр олон зургийн дунд Монголын зураачдын үнэт бүтээл цөөнгүй байгаа бөгөөд зарим нь Уран зургийн галерейгаас алдагдсан бүтээл байх магадлалтай талаар мэдээлэл гарсаар байна.