ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр шүүгчийн бүрэн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын бүрэн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүллээ. Тодруулбал, түүнд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа тул эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гаргах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм байна. Мөн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв. Харин Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрахыг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүллээ.