ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Содмед” тэргүүтэй таван эмэгтэйчүүдийн эмнэлгийг хаах саналыг хүргүүлжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-20

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа  123 эмэгтэйчүүдийн эмнэлэгт  хяналт,  шалгалт хийжээ.  Шалгалтаар эмнэлгүүд нь тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй, нийтлэг стандарт удирдамжийн хэрэгжилт хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. 

Илэрсэн зөрчлийг үндэслэн Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар нийт 22 эмнэлгийг торгож, 2 нэрийн 370 ширхэг туншил эмийг хурааж, устгуулахаар комисст шилжүүлсэн аж.  Ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй “Содмед”, “Гурван гэгээ мед”, “Эрхэм үйлстэн”, “АСЯ”, “Амьдрал бэлэглэгч” эмнэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.