ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-20

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна гэж тогтоожээ. Мөн хот байгуулалт, инноваци, технологи, агаар, орчны бохирдол, зам тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм байна. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байхаар тогтжээ.

Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулах аж.