ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эх малын 2.2 хувь нь төллөж,  661.2 мянган төл бойжиж байна

O.Admin
2019-03-21

ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өчигдөр зохион байгуулав. Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцсон юм. Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, тариалалтын бэлтгэл, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле хаваржилтын өнөөгийн байдал, мал төлөлт, хаврын тариалалтын бэлтгэл ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэв. ХХААХЯ өнгөрсөн онд  454.4  мянган тонн үр тариа, үүнээс 436.5 мянган тонн улаанбуудай, 167.9  мянган тонн төмс,  102.2  мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авснаар улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлж ажилласан болно.

Энэ онд  387.3 мянган га-д үр тариа, үүнээс 367.7 мянган га-д улаанбуудай, 31.9 мянган га-д малын тэжээл, 29.1 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 478.4 мянган га-д тариалалт хийж 508.1 мянган тонн үр тариа, үүнээс 487.2 мянган тонн улаанбуудай, 63.8 мянган тонн тэжээлийн ургамал, 24.0 мянган тонн тосны ургамал, 165.8 мянган тонн төмс, 107.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодын ургацаас хангаж  386.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэснээр эргэлтийн талбайн хэмжээг  884.0 мянган га-д хүргэж ашиглалтыг сайжруулах зорилтыг дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 39.2 мянган тонн, ТЭДС болон Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 7.9 мянган тонн, нийтдээ 47.1 мянган тонн үрийн нөөц бүрдүүлснээр 10.0 мянган тонн үр дутагдахаар байна. Тиймээс Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу 10.0 мянган тонн үрийн буудайг импортоор нийлүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаж хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд зөвшөөрөл олгож үрийн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн ТЭДС-гаас тариалалтад зориулан гаргах үрийн буудайг 20-30 хувийн урьдчилгаатай олгож намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Хөрсний үржил шимийг хамгаалах,  доройтлоос сэргийлэх, нэгжийн  ургацыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор хэрэгцээт ургамал хамгааллын бодис, бордоог ТЭДС-гаар дамжуулан 30 хувийн  урьдчилгаа төлбөртэй, үлдэх төлбөрийг намрын ургацаас буудайгаар барагдуулах нөхцөлтэйгээр зээлээр олгож тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулахаар төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Техник шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр нийтдээ 24.5 сая ам долларын үнэ бүхий 50-165 морины хүчтэй трактор, хадлан, таримал тэжээлийн зориулалттай иж бүрдэл техник, усалгааны тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байгаа бөгөөд  хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд 10 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийн гэрээ байгуулан 7-12 жилийн хугацаанд буудайгаар болон мөнгөн хэлбэрээр барагдуулах нөхцөлтэйгээр борлуулахаар төлөвлөж байна.

ОХУ-н Внешэконом банкны хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр 3.0 сая еврогийн үнийн дүнтэй 10 нэр төрлийн 97 ширхэг техник, тоног төхөөрөмжийг 2018 оны намар нийлүүлж  30 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэх төлбөрийг 5 жилийн хугацаанд буудайгаар барагдуулах нөхцөлтэйгөөр борлуулж байна.

2019 оны гуравдугаар сарын 15-ны байдлаар төллөх эх малын 2.2 хувь 683.0 мянган хээлтэгч төллөж 661.2 мянган төл бойжиж байна. / Мал төллөлт,  төл бойжилт,  малын зүй бус хорогдлын  мэдээг дараах хүснэгтэд үзүүлэв./ 

         Нэгдүгээр хүснэгт

д/д

Аймгийн нэр

Мал төллөлт, төл бойжилт /тол/

Зүй бус хорогдол /тол/

Нийт хээлтэгч

Төллөсөн хээлтэгч

Бойжиж буй төл

Төл бойжилтын хувь

Мал төллөлтийн хувь

Оны эхний нийт мал

Нийт хорогдол

Эзлэх хувь

1

Архангай

2364979

22329

22004

98.5

0.9

5482034

5736

0.1

2

Баянөлгий

914738

49347

47972

92.4

5.4

2166917

29854

1.4

3

Баянхонгор

1955101

75135

73867

97.8

3.8

4244401

8226

0.2

4

Булган

1565359

50411

50088

99.4

0.0

3305495

2658

0.1

5

Говьалтай

1570848

75767

73828

97.7

4.8

3513365

18891

0.5

6

Говьсүмбэр

 

 

 

 

 

427500

0

0.0

7

Дархан-Уул

149442

1094

1094

100.0

0.7

306014

39

0.0

8

Дорноговь

929078

29952

29830

99.8

3.2

2147164

192

0.0

9

Дорнод

 

 

 

 

 

2377800

0

0.0

10

Дундговь

1653557

48511

48510

100.0

2.9

3825941

23

0.0

11

Завхан

1501376

13372

9975

84.0

0.7

3555411

8678

0.2

12

Орхон

55173

923

923

100.0

1.7

114350

20

0.0

13

Өвөрхангай

2383747

52466

51274

98.5

2.2

5461346

6090

0.1

14

Өмнөговь

1150461

57125

57125

100.0

5.0

2598440

44

0.0

15

Сүхбаатар

1633302

3473

3465

99.8

0.2

3716811

1413

0.0

16

Сэлэнгэ

724889

32447

32647

100.4

4.5

1540036

601

0.0

17

Төв

2188623

17239

17247

99.8

0.8

4582400

0