ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсайн ноцтой бичлэгийг задаллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-21

Нийслэлийн МАХН-ын дарга Б.Эрдэнэжамъян өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийж, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсайтай холбоотой ноцтой бичлэгийн хэсгийг олон нийтэд үзүүллээ.  Тэрбээр эрхзүйч н.Буяннэмэхийн хамтаар энэхүү мэдээллийг хийж, бичлэгийг үзүүлсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн МАХН-ын дарга Б.Эрдэнэжамъян “Хууль, шүүхийн байгууллагад бугшсан бузар булай бүхний талаар гадуур янз бүрээр ярьдаг. Түүний нэг нь өөрсдийнхөө эрхшээлд байгаа хүнийг бэлгийн дарамтад оруулдаг тухай яриа. Үүнийг нотолсон бичлэгийг бидэнд ирүүлснийг товчлон хүргэе. Нийтдээ 4-5 минутын бичлэг. Гол утга нь Е.Сагсай гэдэг прокурорыг эмэгтэй хүнтэй байж байхад нь залуучууд дайрч ороод, бичлэг хийсэн байдаг. Орсон хүний нэг нь “Би шударга цагдаа байна. Та яагаад энэ хүнийг хүчирхийлж байгаа юм, бэлгийн дарамт учруулсан уу” гэх утгатай зүйл ярьж, бичлэг хийсэн. Хариуд нь нэг амлалт авч байгаа юм. Е.Сагсай прокурор “Би тэр хүнийг чинь суллаж өгнө өө. Чадах чинээгээрээ суллахын төлөө ажиллана” гэх мэтээр ярьж байгаа бичлэг юм.

Би тэр бичлэгээс эмэгтэй хүний дүрсийг нь хасаад, бусад эвгүй хэсгийг орхиж, үзүүлэх гэж байна. Уг нь эн тэнд үзүүлээд байх ёсгүй л бичлэг. Гэхдээ хууль, шүүхийнхний дунд бугшсан энэ мэт бузар булай бүхнийг таслан зогсоох үүднээс энэхүү бичлэгийг үзүүлж байна” хэмээлээ. Түүнийхээ дараа бичлэгийг үзүүлсэн юм.

Бичлэгт Е.Сагсай прокурор шалдан суугаад, нэг хүнтэй ярьж байгаа дүрс гарсан юм. Орж ирсэн хүн “Үнэнээ хэл, чи яг энэ хүнд бэлгийн дарамтад оруулсан уу” гэж асуухад Е.Сагсай прокурор “Үнэн үнэн” хэмээн хариулахад орж ирсэн хүн “Би секс хийж байхад чинь орж ирээ биз дээ” хэмээн дахин асуухад “Үнэн, үнэн” хэмээн хариулж байва. Цаашлаад Е.Сагсай прокурор “Би энэ хүнийг суллахын төлөө бүх зүйлийг хийнэ. Гэхдээ өнөөдөр биш биз дээ, тэ. Би бүх зүйлийг хийнэ, болно болно” хэмээн хэлж байгаа дүрсийг үзүүлсэн юм.

Мөн Нийслэлийн МАХН-ын дарга Б.Эрдэнэжамъян “Мөн эмэгтэйчүүдийг эрх үүний цаана зөрчигдөж, өндөр албан тушаалтнуудтай холбоотой хүчингийн хэргийн хохирогчид хохирогч болж, хэрэгтнүүд мултарч байгааг хөндөж "Хамгийн нуугдмал,  илэрдэггүй, ирсэн ч баригддаггүй, баригдсан ч шүүгддэггүй. УИХ-ын гишүүдтэй холбоотой хэрэг яаж шийдэгдэж байна, бэлгийн дарамтад өртсөн хэрэг яаж явагдаж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй.  

Үнэн үг хэлсэн хүмүүсийг хохироогоод, худлаа хэлснийг нь хаацайлдаг тогтолцоонд бид амьдарч байна. Тиймээс хувь хүний хувьд хууль шүүхийн байгууллагыг цэвэрлэхийн төлөө эцсээ хүртэл ажиллана" гэлээ.

Мөн хэрэв Е.Сагсай бичлэгийн талаар гомдол гаргаж, гүтгэсэн гэвэл шүүхийн өмнө уулзахад бэлэн” хэмээлээ.