Дөрвөн бөх хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-22

Бөхийн төрлүүдийн “U-23”-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Анхдугаар тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр сонгомол бөхийн 55, 63, 87, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72 кг-ын барилдаан болж өндөрлөлөө.  Сонгомол бөхийн 55 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин М.Даваабанди хүрэл медалийн эзэн болсон юм. Монголын сонгомол бөхийн тамирчид Азийн аваргад нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлөлөө. Бөхийн орон Ираны сонгомол бөхийн тамирчид 10 жингээс дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай  202 оноогоор багийн дүнгээр тэргүүлэв. Харин Кыргызстан (4 алт+2 мөнгө+2 хүрэл) 182, Казахстан (2+2+3) 167 оноогоор удаалж мөнгө, хүрэл цомын эзэн боллоо.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд Орхон “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин М.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 55 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Болортуяа, 59 кг-д “Женко” клубийн тамирчин П.Отгонбаяр, 72 кг-д Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клубийн тамирчин Д.Цогзолмаа нар хүрэл медаль хүртлээ.   Тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн тойргийн болон шигшээ барилдаан болно.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:
СОНГОМОЛ БӨХ
55 кг
1. Сардарбек Конушбаев (Кыргызстан)
2. Поя Соулат Дадмарз (Иран)
3. МӨНХ-ЭРДЭНИЙН ДАВААБАНДИ (МОНГОЛ)
63 кг
1. Мейсам Карамали Далхани (Иран)
2. Элмар Талантбек Уулу (Кыргызстан)
3. Вижай Вижай (Энэтхэг)
87 кг
1. Мохаммадхади Абдоллах Сарави (Иран)
2. Калидин Асыкеев (Кыргызстан)
3. Мейрбек Кордабай (Казахстан)
ЧӨЛӨӨТ БӨХ
Эрэгтэйчүүдийн 61 кг
1. Улукбек Жолдошбеков (Кыргызстан)
2. Сонба Гонгане (Энэтхэг)
3. Мохаммад Сиаваш Намжоу (Иран)
92 кг
1. Арашк Мохаммадказем Мохеби (Иран)
2. Азат Гажиев (Туркменистан)
3. МӨНХБААТАРЫН ЦОГТГЭРЭЛ (МОНГОЛ)
Эмэгтэйчүүдийн 55 кг
1. Марина Седнева (Казахстан)
2. Анжу Анжу (Энэтхэг)
3. БАТ-ОЧИРЫН БОЛОРТУЯА (МОНГОЛ)
59 кг
1. Кумари Манжу (Энэтхэг)
2. Мадина Бакбергенова (Казахстан)
3. ПҮРЭВИЙН ОТГОНБАЯР (МОНГОЛ)
72 кг
1. Найна Найна (Энэтхэг)
2. Александра Зайцева (Казахстан)
3. ДОРЖСҮРЭНГИЙН ЦОГЗОЛМАА (МОНГОЛ)