Франц Н хэсгийг тэргүүлж эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-22

Европын аваргын урьдчилсан шатны Н хэсгийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Эхний тоглолтод Молдавын талбайд зочилсон Францын шигшээ баг өрсөлдөгчөө талбайд нь 1:4-өөр бутниргэлээ. Ийнхүү эхний тойргоос л хэсгээ тэргүүлж эхэллээ. Тоглолтын 24 дэх минутад Гризманн тооны харьцааг нээсэн бол Варан 3 минутын дараа нэгийг нэмжээ. Улмаар Жиру 36, Мбаппе 87 дахь минутад нэг нэгийг оруулсан байна. Эзэн багаас нэр төрийн ганц гоолыг Амброс 89 дэх минутад оруулсан. 

Тэгвэл энэ хэсэгт багтсан Исландын шигшээ баг Андорраг талбайд нь 0:2-оор хожиж, эхний ялалтаа авлаа.  Тоглолтын 22 дахь минутад Бьярнасон гоолдож, тооны харьцааг нээсэн бол 80 дахь минутад Кьяртанссон гүйцээжээ.  

Хэсгийн гурав дахь тоглолт Албани болон Туркийн хооронд болж, зочин баг 0:2-оор хожсон юм. Йылмаз 21 дэх минутад тооны харьцааг нээсэн бол Чалханоглу 55 дахь минутад гүйцээж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм.