ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гоо сайхны эмнэлгүүдийг шалгаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-23

НМХГ-аас Арьс гоо заслын эмнэлгүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, эм био бэлдмэлийн хяналт, эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийж байгаа аж.

Урьдчилан сэргийлэх шалгалтаар арьс гоо заслын эмнэлгүүдийг эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд хамруулан, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, эм эмнэлгийн хэрэгсэл биологийн идэвхит бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангуулахад чиглэн, үүсч болох эрсдлээс сэргийлэн ажиллаж байгааг НМХГ-аас мэдээллээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч, шалган шийдвэрлэж байгаа юм байна.