ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмэгтэйчүүдийн нүцгэн зураг ашиглаж, залилан хийдэг этгээдийг баривчилжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-23

Эмэгтэй хүний нэр, зураг ашиглаж, фэйсбүүк хаяг нээн “Video call хийнэ” гэсэн утгатай зар байршуулж, бусдыг залилж, сүрдүүлдэг байсан иргэн Д-г цагдаагийн байгууллагынхан баривчилжээ. Тэрбээр хуурамч хаягаар зар байршуулж, эмэгтэй хүний нүцгэн зурагны оронд урьдчилгаа төлбөр авдаг байжээ.

Ингэхдээ төлбөрөө бүрэн төлбөл видео дуудлага хийж, нүцгэлнэ гэж амалдаг байсан аж.

Түүний үгэнд хууртсан эрчүүд төлбөрөө 100 хувь төлсний дараа "Энэ чатыг эхнэр, найз хүүхэнд чинь эсвэл олон нийтэд дэлгэнэ. Цагдаад хэлбэл хохь чинь шүү" гэж сүрдүүлдэг байсныг мөрдөн шалгах явцад олж, тогтоосон байна. Түүнд хууртсан эрчүүдийн олонх нь гэр бүлтэй бөгөөд хамгийн багадаа 100 мянган төгрөг шилжүүлсэн байжээ. Одоогоор хохирогчдын тоо эцэслэн гараагүй ч одоогийн байдлаар 50 орчим хохирогч болсон аж. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж байгаа юм.