ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг илрүүллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-23

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран “Хяналт” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ сарын 21-ний өдөр халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээд болон сэжиг бүхий нийт 35 иргэнийг саатуулан шалгаж байгаа аж.

Эдгээр этгээдүүд нь гэмт хэргийн замаар олсон гар утаснуудаа ченжүүдэд зарж борлуулдаг нь шалгалтаар тогтоодсон байна. Тиймээс “Монтел” төвд гар утасны худалдаа эрхэлдэг ченжээс эх сурвалж тодорхойгүй 70 орчим гар утсыг прокурорын зөвшөөрөлтэй түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Мөн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран тус эмнэлэгт гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй 26 цэгт хяналтын камер байрлуулж, эмнэлэгийн ажилтан алба хаагч нарт халаасны хулгайн гэмт хэргийн талаар ойлголт мэдээлэл өгчээ. Халаасны хулгайн гэмт хэрэг нь олон нийтийн газарт ихээр үйлдэгддэг тул иргэд өөрийн эд зүйлсдээ сонор сэрэмжтэй байж, гэмт хэрэг үйлдэгсдэд боломж олгохгүй байх, мөн иргэд smartdevice.mn сайтад өөрийн гар утасны имэй кодыг бүртгүүлж болзошгүй эрсдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.